Нийслэлийн Ахмадын хорооноос  9 дүүргийн Ахмадын хороодын туршлага солилцох зөвлөгөөнийг Сонгинохайрхан дүүрэгт зохион байгууллаа. Тус дүүргийн 18 дугаар хорооны байранд болсон уг зөвлөгөөнд Ш.Сандуйжав даргатай Сонгинохайрхан дүүргийн Ахмадын хорооноос дүүргийнхээ ахмадуудыг хэрхэн ажлын байртай болгож байгаа, тэднийхээ амьдрал ахуйг дээшлүүлэх тал дээр хэрхэн ажиллаж байгаагаа бусад дүүргийнхэндээ туршлага болгон танилцууллаа.

 

Мөн тус дүүргийн 21 дүгээр хороо буюу Жаргалант тосгоны Ахмадын зөвлөлийн ажил байдалтай газар дээр нь очиж танилцан нийслэлийн хэмжээнд дээгүүрт орох тэргүүн туршлагыг нь 9 дүүргийн Ахмадын хорооныхон судаллаа. Энэхүү зөвлөгөөнд дүүргийн Засаг дарга М.Чинболд, Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Н.Ганаа, нийслэлийн Ахмадын хорооны дарга Р.Банзрагч нар оролцжээ.

Улс орныхоо хөгжил дэвшлийг өөрсдийн гараар бүтээлцсэн ахмадуудын маань мэдлэг, амьдралын туршлага, нийгэм дэхь оролцоо одоо ч хэрэгтэй. Сонгинохайрхан дүүргийн Ахмадын хороо дүүргийнхээ болон нийслэл хотынхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмрээ оруулсаар байгаа бөгөөд саяхны жишээг дурьдахад Улаанбаатар хотын 375 жилийн ойг угтан дүүргийн Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлж буй “Хотын соёл” төслийн “Хотын соёлд-Ахмадын оролцоо” арга хэмжээг зохион байгуулан дүүргийнхээ хэмжээний ногоон байгууламжийн арчилгаа, тордолтыг хариуцан хороодын ахмадын зөвлөлүүдийнхээ дунд болзолт уралдаан зарлаад байгаа билээ. 

Дашрамд дурьдахад Сонгинохайрхан дүүрэг 20 мянган ахмадтай юм.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд