Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өчигдөр Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 28 дугаар хороодын иргэдтэй уулзалт хийлээ. Уулзалтын гол сэдэв нь Гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудал. “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд  эдгээр хороодын нутаг дэвсгэрт Улаанбаатар хотын шинэ дэд төв байгуулахаар төлөвлөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлагдсан билээ.

 

Уулзалтаар дээрх хөтөлбөрийн хэрэгжилтийн байдал, цаашид авах арга хэмжээ, мөн Улаанбаатар хотын тээврийг хөгжүүлэх төлөвлөгөөний талаар Нийслэлийн Засаг дарга иргэдэд танилцуулга хийсэн юм. Түүнчлэн дүүргийн Засаг дарга М.Чинболд, Засаг даргын орлогч Б.Батдорж, ЗДТГ-ын дарга С.Мөнхчулуун нар уулзалтад оролцож дүүргийн зүгээс хийгдэж байгаа ажлын талаар танилцуулаа.

Энэхүү уулзалтад мөн Сонгинохайрхан дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүд болох Л.Эрдэнэчимэг, Д.Сумьяабазар нар хүрэлцэн ирсэн. Дүүрэг, Нийслэл, УИХ-ын төлөөлөгчид ийнхүү хамтран иргэдтэйгээ уулзах нь ховор. Иргэд үүнийг ихэд сайшаан хүлээн авч хөтөлбөрийн хүрээнд болон бусад асуудлаар өөрсдийн санал, хүсэлтээ илэрхийллээ.

“Баянхошуу дэд төв” нь Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр байгуулагдах бөгөөд нийт 200 орчим мянган хүн амтай, дэд бүтцийг нь шийдэн дахин төлөвлөсөн Улаанбаатар хотын томоохон  дэд төв болох юм.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд