НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны 63-дугаар тогтоолоор Хот тохижилт цэвэрлэгээний  талаар байгууллага аж ахуйн нэгж иргэдээс дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулсан билээ. Журамд оруулсан өөрчлөлтөөр байгууллага, аж ахуйн нэгжийн хариуцах талбайг 50 хүртэл метр байхаар тогтоож, тохижилтын чиглэлээр эзэмшүүлэх шийдвэр гаргасан юм.   Журмын дагуу аж ахуйн нэгж, байгууллагууд үйл ажиллагаа эрхэлж буй газраас гадагш  50 метр хүртэлх зам талбай, ногоон байгууламжид тохижилт хийж, ашиглалт засвар үйлчилгээ, хамгаалалтыг сайжруулах үүрэгтэйгээс гадна үйл ажиллагааныхаа төлөвлөгөөнд хөрөнгө төлөвлөж,

 

тухайн орчноо тохижуулах ёстой юм. Тухайн журмын хэрэгжилт хангалтгүй байгаа учраас, нийгмийн хариуцлагаа ухамсарлан,  үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгж байгууллагуудад  инженерийн үйлчилгээ үзүүлэхгүй байх, авах арга хэмжээг тодорхой болгох шинэ журмыг  холбогдох байгууллагуудаас боловсруулж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд