Монгол улсын Эрүүл мэндийн сайдын 2013 оны 2 дугаар сарын 14-ны өдрийн  43 дугаар тушаалын дагуу хүн амын дундах сүрьеэгийн тархалтын судалгаанд Сонгинохайрхан дүүргийн 3, 4, 5, 6, 7, 9, 14, 19, 25 –р хороодын хүн ам хамрагдахаар сонгогдсон.  Энэхүү судалгаанд Сонгинохайрхан дүүргээс 6500 хүн хамрагдах бөгөөд 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үргэлжилнэ.

 

Сүрьеэгийн тархалтын судалгааны нээлтийн арга хэмжээ  2014 оны 7 дугаар сарын 24-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн  25 дугаар хорооны урд талбайд боллоо.  25 дугаар хороонд 7 дугаар сарын 24-нөөс 27-ны өдрүүдэд тандалтын судалгаа хийгдэх  бөгөөд тус хорооноос нийт 600  иргэнийг хамруулна.

Нээлтэнд 80 гаруй хүн оролцсон ба урилгаар Сонгинохайрхан дүүргийн  Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Оюунбилэг, Эрүүл мэндийн нэгдлийн дарга Ш.Хажидмаа, Сүрьеэгийн тандалт судалгааны албаны дарга Б.Пунцаг, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Халдварт бус өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн Т.Хулан, Глобаль сангийн мэргэжилтэн н. Ганзаяа,  25 дугаар хорооны Иргэдийн Нийтийн хурлын дарга н. Жаргалсайхан, тус хорооны Ажлын албаны ажилтнууд, судалгаанд хамрагдах хороодын Өрхийн эрүүл мэндийн төвийн нар  уригдан оролцлоо.

Судалгааны үеэр  ХӨСҮТ-ийн  судалгааны баг  хүн амыг бүртгэж, сүрьеэгийн асуумж авах, өндөр, жин даралтыг үзэх, рентгэн зураг, цэрний шинжилгээ зэргийг авч иргэдэд цогц үйлчилгээг үзүүлнэ.

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд