Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир спортын хороо үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан  “Хайрхан уулаа дээдлье-2014” спорт явган аялалын тэмцээн Төв аймгийн Манзуширын хийдэд   2014 оны 09 дүгээр сарын 05-06-ны өдрүүдэд явагдлаа. Тэмцээний нээлтийн арга хэмжээнд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга С.Мөнхчулуун, Боловсролын хэлтсийн дарга М.Баяраа нар оролцсон юм.

 

 Тэмцээнд 32 байгууллагын 250 гаруй тамирчид спортын 3 төрлөөр хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

            Тэмцээнд оролцсон баг тамирчдаас:

            Сургуулийн өмнөх боловсролын байгууллага:

  • 1-р байрт  Ө. Туул эрхлэгчтэй   127-р цэцэрлэг               
  • 2-р байрт   Б. Ариунаа  эрхлэгчтэй   91-р цэцэрлэг                     
  • 3-р байрт  Г. Хандаа  эрхлэгчтэй   38-р цэцэрлэг                     
  • 4-р байрт   Г. Ариунаа   эрхлэгчтэй   118-р цэцэрлэг                     
  • 5-р байрт   Д. Цэрмаа   эрхлэгчтэй   80-р цэцэрлэг

Ерөнхий боловсролын сургууль:

  • 1-р байрт  Ч.Хишигмаа захиралтай      65-р сургууль
  • 2-р байрт  Б.Баяржаргал захиралтай    76-р сургууль
  • 3-р  байрт   захиралтай  А.Цэцэгсүрэн 122-р сургууль
  •  4-р байрт  О.Батсүх захиралтай  Ирээдүй цогцолборын 2-р дунд сургууль
  •  5-р байрт  Ц.Даваадоо захиралтай  42-р сургууль тус тус байр эзэлжээ.

Мөн тэмцээний арга хэмжээнд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын баг тамирчид оролцон хурд, хүч, авхаалж самбаагаа сорьж 2 дугаар байр эзлэн Мөнгөн медалиар шагнууллаа.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд