Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Их, дээд сургуулиудад суралцагч оюутнуудын эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх зорилготой “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар” сарын аяны нээлт 9 дүгээр сарын 10-ны өдөр Монос дээд сургууль дээр боллоо.

 

            Сарын аяны хугацаанд “Мандах бүртгэл” дээд сургууль, “Чингис Соосэ” их сургууль, “Монос” дээд сургууль, “Ач” анагаах ухааны их сургууль зэрэг 5 сургуулийн оюутнууд эрүүл мэндийн үзлэг, эрүүл мэндийн сургалтуудад хамрагдах юм.

Нээлтийн арга хэмжээнд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Н.Ганаа, Эрүүл мэндийн нэгдлийн дарга Ш.Хажидмаа болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд