Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд өнөөдөр дүүргийн хэмжээний төсөвт болон орон нутгийн өмчит байгууллагын удирдлагуудтай үр дүнгийн гэрээ байгуулаа. Дүүргийн хэмжээнд нийт 169 төсөвт болон орон нутгийн өмчит байгууллага үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эдгээр байгууллагын удирдлагууд нь төсвийн шууд захирагчийн хувьд дүүргийн Засаг даргатай жил бүр Үр дүнгийн гэрээ байгуулан, тооцуулж ажилладаг юм.

Энэ жилийн Үр дүнгийн гэрээнд Засаг даргын зүгээс хэд хэдэн заалтыг онцлон тусгаж өгсөн байна. Үүнд:

 

Орчны тохижилт, цэвэрлэгээний шаардлагыг хангуулах замаар хотын өнгө үзэмжийг сайжруулахад хувь нэмэр оруулах, гадна талбайн угаалга, цэвэрлэгээ, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг хариуцан зохион байгуулах

Албан үүргээ гүйцэтгэхдээ нэгдмэл сонирхолтой болон хамаарал бүхий этгээдтэй холбоотойгоор олон нийтэд төрийн албан хаагч, төрийн албанд эргэлзээ төрүүлэх, итгэлийг нь алдах шинжтэй аливаа үйлдэл, эс үйлдэл гаргахгүй байх

Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/01 дугаар захирамжаар батлагдсан Эрүүл Аюулгүй байдлын индекс тооцох үзүүлэлтийн дагуу цогц ажлыг зохион байгуулж, хэрэгжүүлж ажиллах

Дүүргийн төсвийн байгууллага болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын төсвийн орлого, зарлага, тайлангийн бүх мэдээллийг олон нийтэд ил тод байхаар Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлж ажиллах

Төсвийн зарцуулалтын үр өгөөжийг дээшлүүлж, үр ашиггүй зардлыг бууруулж ажиллах зэрэг заалтуудыг оруулжээ.

Үр дүнгийн гэрээ байгуулах арга хэмжээний үеэр Засаг дарга М.Чинболд байгууллагуудын удирдлагуудад амжилт хүсээд  “Гэрээ бол зүгээр байгуулах л гэж байгуулдаг зүйл биш. Зүйл заалт бүрийг нарийн чанд хэрэгжүүлж ажиллах ёстой. 2015 оныг дүүргийн хэмжээнд сахилга хариуцлагыг өндөржүүлж ажиллахаар болсон. Ингэхээр оны эцэст миний зүгээс гэрээний биелэлтийг маш нарийн нягтлан тооцох болно” гэсэн юм.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд