Монгол Улсад Зэвсэгт хүчин байгуулагдсаны 94 жилийн ой, Монгол цэргийн өдөр тун удахгүй болох гэж байна. Энэ өдрийг тохиолдуулан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас жил бүр спортын арга хэмжээ зохион байгуулдаг уламжлалтай. Өнгөрсөн амралтын өдрүүдэд уламжлал ёсоор энэхүү тэмцээн болж өнгөрлөө

 

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс албад, хороод, зарим дэргэдэх хэлтсүүдийн ажилтан албан хаагчдын дунд зохиогддог энэхүү тэмцээн гар бөмбөг, сагсан бөмбөг, дартсын төрлүүдээр явагдсан бөгөөд  нийт 12 багийн 150 гаруй тамирчин авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

Тэмцээний нээлтийн арга хэмжээ Цэргийн штабын дарга хурандаа А.Баттулга Засаг даргын Тамгын газрын дарга С.Мөнхчулуунд рапорт өгсөнөөр эхэлсэн бөгөөд Тамгын газрын дарга нийт баг тамирчдад амжилт хүсч, баяр хүргэлээ.

 Гар бөмбөгийн төрөлд 12 баг өрсөлдөн эн тэнцүүхэн тоглолтууд өрнөсөөр ИТХ-ын баг тамирчид аваргын алтан медаль хүртэн, Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс, Ниймгийн хөгжлийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны албаны хамтарсан баг удаалж "Өнөр" бүсийн баг III-р байр эзэллээ. 

Дартсын төрөлд 10 багийн эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг тамирчин холимог баг болон цэц сорьсон. Өмч газрын харилцааны албаны баг мөн хүчтэй өрсөлдөгч байж В.Сүхбаатар, н.Дашмаа нар хүрэл медаль хүртсэн бол Захиргаа, хуулийн хэлтэс, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны хамтарсан багийн тамирчид болох А.Пүрэвсүрэн, О.Ариунжаргал нар аман хүзүүдэн ЭЗТХ, НХХ, ХААА-ы хамтарсан багийн Л.Батнасан, Т.Баярмаа тэргүүн байрыг эзэлжээ.

Сагсан бөмбөгийн төрөлд 9 багийн тамирчид ширүүхэн хүч үзлээ. Медалийн төлөө тоглолтод Аж ахуйн тасгийг хожсон ЗХХ, ХМОНХА-ны хамтарсан баг хүрэл медаль дээр бууж, шигшээ тоглолтод Өмч газрын харилцааны албаны баг болон Худалдаа, үйлчилгээний хэлтэс, Дэд бүтэц тохижилтын хэлтсийн хамтарсан багууд оноо ойрхон өрсөлдсөний эцэст ӨГХА-ны залуус аваргын алтан медалийг хүртлээ.

Нийлбэр дүнгээр:

1 алтан медальтай ИТХ  III байр эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар

1 алт, 1 хүрэл медальтай ӨГХА II байр эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар

            1 алт, 1 мөнгөн медальтай   ЭЗТХ, НХХ, ХААА-ы хамтарсан баг Тэргүүн байр эзэлж Шилжин явах цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнууллаа.

Мөн тэмцээний үеэр дүүргийн 25-р хорооны Б.Мөнхцэцэг даргатай хамт олон хүрэлцэн ирж өөрсдийн бэлтгэсэн мэндчилгээгээр эрчүүдээ болон нийт баг тамирчид, хөгжөөн дэмжигчдийг баясгалаа. 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд