Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас санаачлан Тээврийн хэрэгслийн татвар хураамж, даатгал, үзлэг оношлогоо зэрэг үйлчилгээг нэг цэгээс үзүүлэх өдөрлөгийг зохион байгуулж байна. Тус өдөрлөг 2015 оны 03-р сарын 20-ны өдрийн 09:00-18:00 цагийн хооронд явагдана.
Тус өдөрлөгт хүрэлцэн ирсэн хэн бүхэн тээврийн хэрэгсэлээ оношлуулж, татвар, даатгалаа нэг дор төлөх боломжтой юм.