Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд тавдугаар сарын 05-ны өдөр дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Сууц өмчлөгчдийн холбоодын гүйцэтгэх захирлуудтай уулзалт хийлээ. Дүүргийн Нутгийн захиргааны байгууллагууд болон Сууц өмчлөгчдийн холбоод хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулах, харилцан мэдээлэл солилцох зорилготой энэхүү

 

уулзалтад дүүргийн Засаг даргын Тамгын газрын Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн дарга Т.Сүхбаатар, Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Баярмагнай, Худалдан авах ажиллагааны албаны дарга Х.Батхүү нар болон Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын харъяа Хэрэглэгчдэд үйлчлэх 15, 16 төвийн захирлууд оролцож харилцан ярилцлаа. Түүнчлэн Дэд бүтэц, тохижилтын хэлтсээс “Сууц өмчлөгчдийн холбоодын өнөөгийн байдал” сэдвээр мэдээлэл хийсэн юм. Дүүргийн нутаг дэвсгэрт орон сууцны 160 байранд 60 сууц өмчлөгчдийн холбоод ажиллаж байгаагаас 1 орон сууцтай СӨХ 23, 2 орон сууцтай СӨХ 13, бусад нь 3 ба түүнээс дээш орон сууцтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Насжилтын хувьд 1953-1960 онд ашиглалтанд орсон барилга 10, 1960-1980 онуудад ашиглалтанд орсон орон сууцны байр 13, 1980-2000 онуудад ашиглалтанд орсон орон сууцны байр 63, 2000 оноос хойш ашиглалтанд орсон орон сууцны байр 36 байна. 2000-2010 онд дүүргийн хэмжээнд 11537 м/кв, 2011-2014 онуудад 49500 м/кв талбай бүхий дээврийг шинэчлэн засварлаж, 73399,2 м/кв талбай бүхий орон сууцны байруудын дээврийг засварлах шаардлагатай байна.

Уулзалтын үеэр Засаг дарга М.Чинболд СӨХ-үүдийн удирдлагуудад хандан

-     Та бүхний үйл ажиллагааны талаар иргэдээс цөөнгүй гомдол ирдэг. Сууц өмчлөгчдийн холбоо бол тухайн орчинд амьдарч байгаа иргэдийн аятай тухтай амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлэх үндсэн зорилготой байгууллага. Зорилго нь тодорхой, зорилтот бүлэг, хамрах хүрээ, хийж хэрэгжүүлэх ажил нь тодорхой байдаг. Та бүхэн энэ л зорилгоо биелүүлэх тал дээр илүү их сэтгэл, зүтгэл гарган, иргэд рүүгээ чиглэсэн үйл ажиллагаа явуулж ажиллах хэрэгтэй байна. Мөн нээлттэй, ил тод байх шаардлагатай. Ил тод бус байдал хардлага дагуулдаг. Иргэдийн буруу биш. Бидний зүгээс хүндрэлтэй асуудлуудыг аль болох нөхцөл бололцооныхоо хэмжээнд шийдвэрлэнэ... гэлээ.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд