Сонгинохайрхан дүүрэгтэй харилцаа, хамтын ажиллагаатай БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөлөнбуйр аймгийн Хайлаар дүүргийн төлөөлөгчид энэ сарын 01-03-ны өдрүүдэд ажлын айлчлал хийлээ. Зочид төлөөлөгчдийг дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар, Засаг дарга М.Чинболд,  ЗДТГ-ын Захиргаа хуулийн хэлтсийн дарга А.Пүрэвсүрэн, ЖДҮДТ-ийн захирал Г.Билгүүн  нарын удирдлагууд хүлээн авч уулзсан юм.

 

 Энэ удаагийн айлчлалаар хоёр тал 2015 оны 2 дахь хагаст хамтран ажиллах төлөвлөгөөг хэлэлцсэн. Мөн 6 дугаар сарын 26-наас 30-ны өдрүүдэд Хайлаарт болох Хятад, Монгол, Орос 3 улсын Эдийн засгийн форум, Үзэсгэлэн яармаг худалдаанд Сонгинохайрхан дүүргийг оролцохыг урьж энэхүү арга хэмжээнд хэрхэн хамтран ажиллах талаар дэлгэрэнгүй ярилцлаа. Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг Хайлаарын гурван улсын Эдийн засгийн форум, Үзэсгэлэн яармаг худалдаа энэ жил 11 дэхь удаа болох бөгөөд хоёр тал үүнд өндөр ач холбогдол өгч, зохион байгуулж оролцохоор шийдвэрлэлээ.

Мөнхүү уулзалтын үеэр Сонгинохайрхан дүүргийн зүгээс Хайлаар хотод жилийн дөрвөн улирлын турш ажиллах “Сонгинохайрханд үйлдвэрлэв” бүтээгдэхүүн борлуулах цэг  гаргах талаар санал тавьсан. Энэхүү цэгт тус дүүргийн жижиг дунд үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ БНХАУ-ын хууль журмын дагуу борлуулах юм. Хайлаар хотод Монголын гар урлалын болон жижиг дунд үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн эрэлт ихтэй байдаг. “Сонгинохайрханд үйлдвэрлэв” бүтээгдэхүүн борлуулах цэг ажилласанаар дүүргийн жижиг дунд үйлдвэрлэгчдэд бүтээгдэхүүнээ олон улсын зах зээл гаргах боломж нээгдэж байгаа юм.

Мөн хоёр тал хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлэх талаар тохиролцлоо. Сонгинохайрхан дүүргийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хүнсний ногоо тариалах зэрэгт Хайлаарын туршлагын хэрэгжүүлэх асуудлыг зөвшилцлөө.

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд