Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас ирэх бямба гаригт буюу зургадугаар сарын 20-ны өдөр “Иргэдийн баяр”-ыг зохион байгуулах гэж байна. Хүй долоон худагт болох энэхүү баяр бөхтэй, морьтой, суртай, урлаг соёлын арга хэмжээтэй, мөнхүү төрийн албаны олон төрлийн үйлчилгээтэй томоохон наадам болох юм.

Тус арга хэмжээний үеэр бэсрэг наадам зохион байгуулагдах бөгөөд хурдан морины уралдаанд хоёр насны (даага, соёолон) морь уралдана. Бөхийн барилдааны хувьд улс аймгийн цолтой 64 бөхийн барилдаан, цолгүй 64 бөхийн барилдаан тусдаа болох юм. Цолгүй бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд Сумын заан, начин цол олгох гэнэ.

 

“Иргэдийн баяр” нь зөвхөн наадаж цэнгэх биш, мөн төрийн үйлчилгээг иргэдэдээ өргөн хүрээнд хүргэх зорилготой юм. Аль ч шатны төрийн алба, түүний албан хаагчдын үндсэн үүрэг нь иргэдийнхээ өмнө тулгарсан асуудлыг шийдвэрлэхэд оршдог. Иймээс энэхүү баярын үеэр дүүргийн хэмжээний төрийн байгууллагууд маань чухам юу хийдэг, ямар үйлчилгээ үзүүлдэг талаараа иргэддээ дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж, өнгөрсөн жилүүдэд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнах юм. Мөн наадмын талбайд хүрэлцэн ирсэн иргэд наадах зуураа төрийн бүхий л үйлчилгээг тэндээс авч болох ажээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн баяр - 2015
Хүй долоон худаг явах автобусны маршрут
                     
Хороод Эхлэх цэг Цаг / минут Түр зогсох цэг Автобусны тоо Хариуцах албан хаагч Холбогдох утас  Тайлбар
1 12, 13, 14, 31 Саппорогийн Миний дэлгүүрийн  зогсоол 10:00 11:30 13:30 - 1 Д.Соёлмаа С.Наранцэцэг С.Майцэцэг Ц.Баасанбат 99200779 99932235 99028280 96010738  
2 15, 16, 17, 30  Пирамид үйлчилгээний төвийн зогсоол 10:00 11:30 13:30 - 1 Д.Батчулуун Б.Тунгалаг Ж.Энхмаа Д.Тогтохбаяр 99002754 99761076 91882726 99021878  
3 18, 19, 29 Геологийн төв лабратор BSB дэлгүүрийн зогсоол 10:00 11:30 13:30 - 1  Ц.Болортуяа Н.Нарангэрэл Г.Ганчимэг  99762622 88870744 99850611  
4 8, 9, 10, 11, 28 Жанцан уулзварын зүүн талд  10:00 11:30 13:30 - 2 Ш.Батпүрэв С.Болдоо Н.Баярманлай Б.Нармандах И.Оюунсувд  99041109 88098827 96070539 95003015 96671321  
5 7, 24, 25 Баянхошууны тойрогын урд талд зам дагуу 10:00 11:30 13:30 - 1 Я.Батмөнх И.Оюунгэрэл Д.Мөнгөндалай  98113076 89140820 93120500  
6 5, 6, 23, 27 Дүүхэй 2 төвийн зогсоол 10:00 11:30 13:30 - 1 М.Батжаргал Г.Батжаргал Г.Гантуяа Г.Ганчимэг 99065659 96074664 91190045  88012801  
7 3, 4, 26 Арвайн үндэс үйлчилгээний төвийн зогсоол 10:00 11:30 13:30 - 1 Э.Эрдэнэцэцэг  Б.Бямбажаргал Р.Мөнхтуяа 99816477 91250632 96656608  
8 1, 2, 32 Гүнгэрваа худалдааны төвийн төв 10:00 11:30 13:30 Эмээлт 1 Ц.Алтанатана Д.Цэндсүрэн Д.Саранцацралт  96903113 96053306 93131550 10:30, 12:00, 14:00 минутад Эмээлтийн автобусны буудалаас 32 дугаар хороодын иргэд автобусанд сууна.
9 22, 20, 32 Орбитын хилчин холбоочдын уулзвар гудамж 10:00 11:30 13:30 Цэргийн хотхон, Эмээлт 1 М.Болормаа П.Халиунсүрэн Д.Саранцацралт   86204939 99125145 93131550 10:15, 11:45, 13:45 минутад Цэргийн хотхоны автобусны буудалаас 20 дугаар хороодын иргэд автобусанд сууна. 10:30, 12:00, 14:00 минутад Эмээлтийн автобусны буудалаас 32 дугаар хороодын иргэд автобусанд сууна
                     
19:20 болон 20:20 минутад Хүй долоон худгаас автобус ирсэн чиглэлийн дагуу буцна.

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд