Дэлхий дэлгэнэсэн дэлгэр цаг ирэхүйд уухай, гийнгоо хангинасан наадмын цуурай ойртдог. Энэ жилийн наадмуудыг аль нэг аймаг сум биш Нийслэлийн нэг дүүрэг эхлүүллээ. Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд дүүргийнхээ “Иргэдийн баяр”-ыг хийх шийдвэр гаргасан бөгөөд энэхүү баяр өнгөрсөн Бямба гаригт  Хүй долоон худаг дахь “Монгол наадам” цогцолборт болж өнгөрлөө.

Энэ үеэр төрийн байгууллагын үйл ажиллагаагаа иргэддээ танилцуулж, тайлагнан нэг ёсны дүүргийн хэмжээний бүхий л төрийн байгууллагуудын нэгдсэн “Нээлттэй хаалганы өдөр” болсон юм. Мөн Сонгинохайрхан уулаа тайж, бэсрэг наадам хийсэн.  Энэхүү наадмаар улс аймгийн цолтой, цолгүй бөхийн барилдааныг тусад нь хийж цолгүй бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхөд Сумын заан, начин цол олголоо.

 

“Иргэдийн баяр”-ын арга хэмжээнд дүүргийн хэмжээний бүхий л төрийн байгууллагууд оролцож байгаагаас гадна Хувийн хэвшлийнхэн, иргэд идэвх санаачлага өндөртэй оролцсон юм. Баярын үеэр төрийн байгууллагуудын зүгээс наадамчин олон иргэддээ олон төрлийн төрийн үйлчилгээг үзүүлсэн. Тухайлбал  дүүргийн Татварын хэлтсээс Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөрийг  энэ өдөр наадмын талбай дээр торгуульгүйгээр  хураах үйлчилгээ үзүүлсэн юм.

“Иргэдийн баяр”-ын арга хэмжээнд Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар, Засаг дарга М.Чинболд болон бусад хэлтэс албадын дарга нар оролцсон бөгөөд урилгаар дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд болох Д.Тэрбишдагва, Д.Сумъяабазар, НИТХ-ын төлөөлөгчид хүрэлцэн ирсэн юм.

Наадамд  Даага, Соёолон насны хурдан хүлгүүд уралдаж, Үндэсний бөхийн улс, аймгийн цолтой 64 бөхийн барилдаан, цолгүй 64 бөхийн барилдаан болсон бөгөөд Сонгинохайрхан дүүрэг анх удаа цолгүй бөхчүүдэд сумын заан, сумын начин цол олголоо. Түүнчлэн Сур харваа, Шагайн харвааны тэмцээнүүд явагдлаа.

Улс, аймгийн цолтой 64 бөхийн барилдаан, цолгүй 64 бөхийн барилдаанд:

Түрүү бөх - Завхан аймгийн Баян тэс сумын харъяат Улсын начин Л.Нямсүрэн

Үзүүр бөх - Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харъяат Улсын начин Ш.Уламбаяр

                   Завхан аймгийн Алдархаан сумын харъяат Аймгийн начин Л.Батсүх

                    Архангай аймгийн Чулуут сумын харъяат Улсын начин А.Амарзаяа

Цолгүй 64 бөхийн барилдаанд:

Сонгинохайрхан дүүргийн харъяат  Э.Амартүвшин түрүүлж сумын заан цол

Завхан аймгийн Их уул сумын харъяат Э.Мөнхтөр үзүүрлэж сумын начин цол

Архангай аймгийн Цэнхэр сумын харъяат залуу бөх  Х.Очир-Хуяг

Архангай аймгийн Эрдэнэ мандал сумын харъяат залуу бөх Т.Амарсайхан нар шалгарлаа.

Эрэгтэй сурийн харваанд:

1-р байрт – Сонгинохайрхан дүүргийн харъяат залуу харваач П.Тодбилэг

2-р байрт - Сонгинохайрхан дүүргийн харъяат залуу харваач Б.Ганбаатар

3-р байрт - Сонгинохайрхан дүүргийн харъяат залуу харваач Б.Ууганбаяр

4-р байрт - Сонгинохайрхан дүүргийн харъяат Хүндэт мэргэн харваач СМ Д.Санжаасүрэн

5-р байрт - Сонгинохайрхан дүүргийн харъяат залуу харваач Х.Батбаатар

Эмэгтэй сурийн харваанд:

1-р байрт - Сонгинохайрхан дүүргийн харъяат залуу харваач Ц.Булган

2-р байрт –Сонгинохайрхан дүүргийн харъяат залуу харваачСпортын мастер Д.Өлзий-Орших

3-р байрт - Сонгинохайрхан дүүргийн харъяат залуу харваач Э.Соёлмаа

4-р байрт - Сонгинохайрхан дүүргийн харъяат залуу харваач Ё.Гэрэлмаа

5-р байрт - Сонгинохайрхан дүүргийн харъяат Улсын мэргэн харваач Спортын мастер

Шагайн харваанд:

1-р байрт – Дархан мэргэн С.Цог ахлагчтай баг

2-р байрт -  Улсын дэд мэргэн Ж.Цагаанзаан ахлагчтай баг

3-р байрт – Харьшгүй мэргэн Б.Жигжидсүрэн ахлагчтай багууд тус тус шалгарлаа.

 

Хурдан соёолонгийн уралдаан:

Д/д

Уяачийн овог нэр

Үндсэн хаяг

Морины зүс нас

1

Ш.Баасанжав

СХД-2/х

Буурал

2

Т.Батцоож

СХД-2/х

Зээрд

3

Энхсайхан

УБ

Зээрд

4

Б.Мөнх-Эрдэнэ

Төв цээл

Хээр

5

С.Бямбаахүү

Дундговь Эрдэнэдалай

Хээр

 

Хурдан даагын уралдаан:

Д/д

Уяачийн овог нэр

Үндсэн хаяг

Морины зүс нас

1.

Ц.Түвшинтөр

СХД 2/х

Хээр

2.

Ц.Төрхүү

СХД 2/х

Шаргал

3.

Л.Батсайхан

Архангай Өндөр улаан

Зээрд

4.

Б.Мөнх-Эрдэнэ

Төв цээл

Борхалзан

5.

Батаа

Төв аргалант

Зээрд

6.

Я.Хүрэлбаатар

Төв аргалант

Хар

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд