Ойрын өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас нийслэл хотод  үер усны аюул нүүрлэж болзошгүй байдал үүсээд байгаа юм. Болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, шаардлгатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх зорилгоор Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболдоор ахлуулсан дүүргийн онцгой комисс өнөөдөр хуралдлаа. Өнгөрсөн өдрүүдэд орсон борооны улмаас тус

 

дүүргийн Онцгой байдлын хэлтэст айл өрх, машин техник хэрэгсэл  усанд автсан дуудлага олноор ирсэн бөгөөд Онцгой байдлын хэлтэс шуурхай арга хэмжээ авч ажилласанаар 4 айл өрхийн 16 иргэн, 3 автомашин, Аж ахуйн нэгж байгууллагад учирч болзошгүй 340 гаруй сая төгрөгийн өмч хөрөнгийг үер усны аюулаас авран хамгаалсан байна. Үерийн улмаас дүүргийн 7, 22 дугаар хороодын зарим айл өрх усанд автаж, 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хилчин” хотхоны бохирын шугам бөглөрсөн бөгөөд дүүргийн Онцгой байдлын хэлтэс, холбогдох байгууллагууд шаардлагатай арга хэмжээг шуурхай аван ажиллаж байна. Үерийн усны улмаас хүний амь нас эрсэдсэн тохиолдол гараагүй бөгөөд дүүргийн Засаг даргын Тамгын газрын зүгээс үерийн аюулаас сэргийлэхийг иргэддээ сэрэмжлүүлэх, үерийн аманд буусан айлуудыг нүүхийг шаардсан мэдэгдэл хүргүүлэх зэргээр холбогдох ажлуудыг хэрэгжүүлж байгаа юм.

Цаг уур, орчны шинжилгээний газраас ойрын өдрүүдэд нийт нутгаар бороо устай байх талаар мэдээллэж байна. Үүнтэй холбогдуулан дүүргийн Онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар болзошгүй аюулаас сэргийлэх, шаардлагатай арга хэмжээнүүдийг шуурхай авч ажиллахаар шийдвэрлэлээ. Үерийн ус,  лаг шавар соруулах техник төхөөрөмж, хэрэгцээтэй багаж хэрэгслүүдийг Онцгой байдлын хэлтэст дүүргийн Засаг даргын Нөөц сангаас хөрөнгө гарган авч өгөхөөр шийдвэрлэсэн. Мөн үерийн улмаас үүссэн лаг шавар, бохирыг цэвэрлэх, халдваргүйжүүлэлт ариутгал хийх,  үерт өртсөн хороодын иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах, эвдэрч гэмтсэн далан сувгийг сэргээн засварлах зэрэг ажлуудыг холбогдох байгууллагуудад нь даалгалаа.

Дүүргийн Засаг дарга, Онцгой комиссын дарга М.Чинболдын зарлан хуралдуулсан хуралд дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар, Засаг даргын орлогчид, Тамгын газрын дарга, Онцгой комиссын гишүүд, хэлтэс албадын дарга нар оролцон үүссэн нөхцөл байдлын талаар болон болзошгүй аюулаас сэргийлэх талаар санал дүгнэлтээ хэлж, авч хэрэгжүүлэх ажлуудаа хуваарилан ажиллахаар боллоо.

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд