Сонгинохайрхан дүүргийн хороодын Засаг дарга нарын ээлжит шуурхай хуралдаан 07 дугаар сарын  20-ний өдрийн 1400 цагаас дүүргийн  Иргэний танхимд        зохион байгуулагдан хуралдааныг  Засаг даргын Тамгын газрын дарга С.Мөнхчулуун удирдан явууллаа.

 

            Шуурхай хуралдаанаар  Хүн амын өрхийн мэдээллийн сангийн  бүрдүүлэлтийн явц, согтууруулах ундаагаар үйлчилдэг тусгай зөвшөөрөлтэй ААНБ-дад адистатчилалын шалгалт явуулсан тухай болон  ойрын өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас нийслэл хотод  үер усны аюул нүүрлэж болзошгүй тул аюулаас урьдчилан сэргийлэн  иргэдэд анхааруулга сэрэмжлүүлэг өгч, нутаг дэвсгэрийн хэмжээнд шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажиллах талаарх мэдээллүүдийг сонслоо.

            Мөн хуралдаанаар цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар ярилцаж  Засаг даргын Тамгын газрын дарга хороодод үерийн аманд буусан айл өрхүүдэд  анхааруулга, сэрэмжлүүлэг тараах, далан суваг цэвэрлэх,  архив албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг явагдахтай холбогдуулан   ажлын хэсэг байгуулан ажиллах, 10-р сарын 01-нээс улсын хэмжээнд хүн ам, орон сууцны завсрын тооллогын явагдахтай холбогдуулан хороод хүн амын  тооллогын түр товчоо байгуулж ажиллах талаар болон бусад цаг үеийн холбогдолтой үүрэг даалгавруудыг өглөө.

 

 

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН                                           ГАЗРЫН ЗАХИРГАА, ХУУЛИЙН ХЭЛТЭС

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд