Сонгинохайрхан дүүргийн газар тариалан эрхлэгчдэд зориулсан “Төмс хүнсний ногооны тариалалт хэрэглээний цогц мэдлэг олгох” хаврын сургалт “Иргэний танхим”-д зохион байгуулагдлаа. Сургалтыг дүүргийн Засаг даргын тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтэс, нийслэлийн ҮҮХААГ-ын хэлтэс, хүнсний ногооны тогтвортой үйлдвэрлэл, маркетингийн “Монгол ногоо” төсөл хамтран танхимын болон дадлагын хослосон хэлбэрээр явуулсан байна. Нийт 59 иргэн хамрагдсанаас 20 гаруй хөгжлийн бэршээлтэй, өрх толгойлсон эцэг,эхэд төмс хүнсний ногооны үр өгч дэмжлэг үзүүлжээ. Эдгээр иргэд төмс хүнсний ногооны арчилгааны технологи, хамгаалагдсан хөрсөнд хүнсний ногоог хэрхэн тариалах талаар сурч мэдсэн юм. 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд