Нийгмийн тодорхой хэсэгт дэмжлэг үзүүлэх зорилготой “Ахмадын орон сууц” хөтөлбөрийг 2013 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан билээ. 

Үүнтэй холбогдуулан  Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Ахмадын орон сууц хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/720 дугаар захирамж гаргасан бөгөөд уг захирамжаар “Ахмадын орон сууц” хөтөлбөрт хамрагдах иргэдийг сонгон шалгаруулах комисс, хөтөлбөрт хамрагдах иргэдийг “Сонгон шалгаруулах журам”-ыг баталсан.

“Ахмадын орон сууц” хөтөлбөр  хэрэгжүүлэхзарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг даргын  2013 оны 07 сарын 25 өдрийн  А/720 тоот захирамж 

Хөтөлбөрт хамрагдах иргэдэд тавигдах шалгуур:

 “Ахмадын орон сууц” хөтөлбөрт хамрагдах иргэд дараах шалгууруудыг хангасан байна. Үүнд:
•    Улсаас орон сууц авч байгаагүй
•    Улаанбаатар хотын харъяат ба сүүлийн 5 жил нийслэлд амьдарсан эсэх
•    Өрхийн орлого нь ашиглалтын болон түрээсийн зардлаа төлөх чадвартай байх
•     Нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, элэгдлийн санг тооцон 3 сарын түрээсийн болон ашиглалтын зардалтай тэнцэхүйц хэмжээний барьцааг төлөх чадвартай байх
•    Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон 60 ба түүнээс дээш насны эрэгтэй, 55 ба түүнээс дээш насны эмэгтэй МУ-ын иргэн байх
•     Тэтгэвэр эсхүл халамжийн тэтгэмжээс өөр орлогогүй байх ба өөрийн өмчлөлийн газар, гэр, байшин болон автомашингүй байх
•     Байгалийн гамшиг, үер ус, гал түймрийн гэнэтийн аюулд өртөж амь нас эрүүл мэндээр хохирсон, орон гэргүй болсон гачигдалтай иргэд

Бүрдүүлэх материал:

1.    Иргэний өргөдөл хүсэлт (Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хандаж гаргах)
2.    Иргэний үнэмлэхний хуулбар (Түрээслэгч болон хамтран түрээслэгчийнх хоёулаа)
3.    Оршин суугаа хорооны тодорхойлолт (Ам бүл, тухайн хороонд хэдэн жил амьдарч байгааг заавал дурдсан байх /Түрээслэгч болон хамтран түрээслэгч хоёулаа/)-Оршин суугаа хорооноосоо авна
4.    Хэрэглээний зардлыг төлөх чадвартайг нотлох баримт (Тэтгэвэр, халамжийн дэвтрийн хуулбар, хамтран түрээслэгчийн цалингийн тодорхойлолт)
5.    Маягт АОС (Цээж зураг 1 хувь /Түрээслэгч, хамтран түрээслэгч/)-Иргэд хүлээн авах төвөөс авна
6.    Гарын үсгийн баталгаа (Түрээсийн төлбөрийг төлнө гэдгийг нотолж, нотариатаар батлуулах)
Лавлагаа: 
7.    Гэрлэсэн болон гэрлээгүйг нотлох баримт (Гэр бүлийн бүртгэлийн лавлагаа болон гэрлэлтийн гэрчилгээний хуулбар)-Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар, киоск машинаас авна
8.    Эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа (Түрээслэгч болон хамтран түрээслэгч, нас барсан нөхөр /эхнэр/)-УБЕГ болон харъяа дүүргийн Улсын Бүртгэлийн хэлтсээс авна
9.    Нөхөр /эхнэр/ нас барсныг нотлох баримт (Нас барсныг бүртгэсэн архивын лавлагаа, эсхүл нас барсны гэрчилгээний хуулбар)-УБЕГ-аас авна
10.     Гэр бүл цуцлуусныг нотлох баримт (Гэр бүл цуцлалтын бүртгэлин лавлагаа, эсхүл шүүхийн шийдвэрийн хуулбар)-Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар, киоск машинаас авна
11.     Орон сууцны архивын лавлагаа (Улсаас өмнө нь орон сууц авч байсан эсэхийг тодорохойлсон лавлагаа)-Нийслэлийн Архивын газар
12.     Халамжийн нөхцөл байдлын үнэлгээ (Улсын халамжинд хамрагдаж байсан эсэхийг тодорхойлсон лавлагаа)-Харъяа дүүргийнхээ Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс авна.

“Ахмадын орон сууц” хөтөлбөр  хэрэгжүүлэхзарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг даргын  2013 оны 07 сарын 25 өдрийн  А/720 тоот захирамж 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд