Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Төрийн үйлчилгээг иргэдэд нэг дороос шуурхай хүргэх, үйлчилгээний чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдийг ажиллуулж эхлээд байгаа билээ. Эхнийх нь буюу Дүнжингарав худалдааны төвийн Үйлчилгээний нэгдсэн төв энэ оны нэгдүгээр сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд Мишээл төв дэхь салбар өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн юм. Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн иргэдэд Төрийн үйлчилгээг ойртуулсан Үйлчилгээний нэгдсэн төвийн Драгон  дахь салбар тавдугаар сарын 16-ны өдөр нээлтээ хийж, үйлчилгээгээ албан ёсоор хүргэж эхэллээ.

Драгон төвд байрлах уг Үйлчилгээний нэгдсэн төв нь нийт 1558 м2 талбайтай, нийслэлийн нутгийн захиргааны 27 байгууллагын салбар төвлөрч 287 төрлийн үйлчилгээг хүргэх бөгөөд өдөртөө 6000 гаран иргэнд үйлчлэх хүчин чадалтай юм. Үүнээс гадна тус төвд газартай  асуудлуудыг төвлөрүүлэн, газрын биржийн нэг цэгийн үйлчилгээ ажиллана.

 

Энэхүү төв нээгдсэнээр Сонгинохайрхан дүүргийн иргэд ажил хөөцөлдөх гэж хотын төв рүү явах, албан тушаалтны хаалга үүдийг сахих шаардлагагүй болж, цаг хугацаа, мөнгө төгрөгөө хэмнэн, төрийн олон төрлийн үйлчилгээг нэг дороос хурдан шуурхай авах шинэ боломж нээгдэж байна.

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд