Жил бүр уламжлал болгон тэмдэглэдэг Татвар төлөгчдийн өдрүүд-ээр дүүргийн Татварын хэлтсээс олон талт арга хэмжээг зохион байгууллаа. Татвар төлөгч танд баярлалаа уриан дор тэмдэглэсэн тус өдрийн хүрээнд Гааль, Татварын ерөнхий газраас ирүүлсэн “Шилдэг татвар төлөгчийг шалгаруулж, урамшуулах журам”-ын дагуу “ХКҮ”ХХК, “Талх чихэр” ХХК, “Сонгино хангай” ХХК, “Хилийн Цэргийн 0151-р анги” ТБ, “ТЭСО” ХХК зэрэг аж ахуйн нэгжийг шилдэгээр шалгаруулсан байна. Мөн “Нийслэлийн шилдэг татвар төлөгч иргэн”-ээр дүүргийн 17-р хорооны иргэн П.Шагдарсүрэн, 1-р хорооны иргэн Ч.Отгондулам нар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал хүртсэн юм. 

 

        

       

        

        

        

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд