Сонгинохайрхан дүүрэгтэй найрсаг харилцаатай Япон улсын Шизүока мужийн Изүнокүни хотын Газар тариалан хариуцсан зөвлөх Накуно Ацуши тэргүүтэй төлөөлөгчид ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд хийгдсэн албан уулзалтад дүүргийн зүгээс Засаг дарга М.Чинболд, Засаг даргын орлогч Ш.Хажидмаа, Засаг даргын тамгын газрын дарга Ш.Бат-Өлзий, ЗДТГ-ын Захиргаа, хуулийн хэлтсийн дарга А.Пүрэвсүрэн нар оролцлоо. Уулзалтын эхэнд Накуно Ацуши Изүнокүни тус хотын дарга Оно Тошикогийн мэндчилгээг уламжлан, Хот хоорондын харилцааны албаны дарга Моришима Хироши дүүрэг хотын хамтын ажиллагаанд ахиц гарсан талаарх мэдээллийг хийсэн юм.

 

Айлчлал тав хоног үргэлжлэх бөгөөд төлөөлөгчид Япон улсын хөрөнгө оруулалтаар баригдсан сургууль, мөн дүүргийн Спорт цогцолбор, эрчимжсэн хүлэмжийн аж ахуйн үйл ажиллагаатай танилцана. 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд