Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд өнөөдөр Бүгд Найрамдах Солонгос улсын Цахилгааны инженерүүдийн холбооны төлөөлөгч нарыг хүлээн авч уулзлаа. Дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Г.Билгүүний санаачилгаар хийсэн тус уулзалтаар захын гэр хорооллын гэрэл цахилгаангүй айл өрхүүдийн асуудлыг шийдэх талаар ярилцаж хамтран ажиллах тохиролцоонд хүрсэн байна. Тус холбооны ерөнхийлөгч ирэх наймдугаар сард Улаанбаатар хотод ирэх үеэр хамтран ажиллах гэрээгээ үзэглэж судалгаагаар тогтоогдсон гэрэл цахилгаангүй өрхүүдийг цахилгаанаар хангах асуудлыг шийдэхээр ярилцлаа.

 

 

Сонгинохайрхан дүүрэг өөрийн болон улсын төсөв бусад санхүүгийн эх үүсвэрээр гэрэл цахилгаангүй айл өрхийн асуудлыг шийдвэрлэдэг ч тус дүүрэг рүү шилжин ирэгсдийн урсгал цөөрөхгүй байгаа учраас энэ асуудлыг бүрэн шийдэх боломжгүй юм. Энэ тал дээр Солонгос улсын  Цахилгааны инженерүүдийн холбоотой хамтран ажиллах болсонд талархалтай байгаагаа дүүргийн Засаг дарга С.Чинболд илэрхийллээ. 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд