Жил бүрийн зургадугаар сарын 1-ний өдөр буюу Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр бид алдрай бяцхан үрсээ баярлуулан, ээжүүд, бүсгүйчүүдээ хүндэтгэж, гэр бүлээрээ баяр баясгалан дүүрэн өнгөрүүлдэг билээ. Мөнхүү жил бүрийн энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган олон хүүхэд төрүүлж, өсгөн, хүмүүжүүлсэн ээжүүдийг “Алдарт эх”-ийн одонгоор шагнадаг уламжлалтай. Тэгвэл өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн ИТХ, ЗДТГ-аас хамтран,  тус дүүргээс “Алдарт эх”-ийн одон хүртсэн ээжүүдэд шагналыг нь гардуулах арга хэмжээг зохион байгууллаа.

Энэ удаа тус  дүүргийн нийт 300 гаран мянган иргэдээс 700 гаруй ээж энэхүү нэр хүндтэй, сайхан шагналаар шагнагдлаа. “Алдарт эх”-ийн 1-р зэргийн одонгоор 46, 2-р зэргийн одонгоор 653 хүн шагнагдаж олон хүүхэд төрүүлж өсгөн, Монголчууд олуулаа болоход оруулсан хувь нэмрээ Төрөөрөө баталгаажуулан энгэрээ цооллоо.

Уг арга хэмжээнд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд, ИТХ-ын дарга Х.Нямбаатар, Засаг даргын орлогч Ш.Хажидмаа, ЗДТГ-ын дарга Ш.Бат-Өлзий нарын удирдлагууд хүрэлцэн ирж, одон хүртсэн иргэдийнхээ шагналыг гардуулсан юм.

Арга хэмжээний үеэр анзаарагдсан содон зүйл гэвэл “Алдарт эх”-чүүд маань ихэд “залуужсан” харагдаж байлаа. Учир юун гэвээс одон авсан ээжүүдийн талаас илүү нь 40 хүртэлх насны эмэгтэйчүүд байсан юм. Залуухан “Алдарт эх”-чүүдэд улам олон хүүхэд төрүүлж өсгөн, өнөр сайхан бүлийн өргөмжит сайхан ээж байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

МОНГОЛЫН ҮРС МАШ ОЛОН БОЛТУГАЙ

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд