Улаанбаатар цэргийн хүрээний анги байгууллагуудын дунд зохион байгуулагдсан тэргүүний тохижилттой, жагсаалч анги, байгууллага шалгаруулах “Монгол цэргийн жавхаа” уралдааны төгсгөлийн шатны шалгаруулалт Чингис хааны талбайд явагдлаа. “Монгол цэргийн жавхаа” уралдаан нь иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх, цэргийн албан хаагчдын ажиллаж амьдрах эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх, бие бялдарын түвшин, цэргийн албаны үнэлэмжийг дээшлүүлэх, цэргийн жагсаалаар дамжуулан иргэдэд эх оронч, үндэсний бахархалт үзлийг бий болгох зорилготой юм.

Энэхүү уралдаанд Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Онцгой байдлын ерөнхий газрын 31 анги байгууллагууд оролцож, тус дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг анги байгууллагуудаас Зэвсэгт хүчний 150, 017, ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангиуд эхний 9 дүгээр байранд шалгарч оролцов.

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд