Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баярыг угтаж Сонгинохайрхан дүүрэгт шагналын хур буулаа.

Сонгинохайрхан дүүргийнхээ төдийгүй улс эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан их амжилтаа төр засагтаа үнэлүүлж Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагнуулсан шилдэг иргэдэд шагнал гардуулах ёслол болов.

Шагналыг дүүргийн ИТХ-ын дарга Б.Мөнхцэцэг, ЗДТГ-ын дарга Ш.Бат-Өлзий болон дүүргийн удирдлагууд гардууллаа. Монгол улсын Төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор 11 иргэн, “Алтан гадас” одонгоор 32 иргэн, "Цэргийн гавъяаны улаан тугийн одон"-оор 1, "Хөдөлмөрийн хүндэт" медалиар 9 иргэн, Шударга журам медалиар 1 иргэн, Цэргийн хүндэт медалиар 1 иргэн тус тус шагнууллаа.

Төрийн дээд шагналаар шагнуулсан иргэдэд баяр хүргэж дүүргийн ИТХ-ын дарга Б.Мөнхцэцэг, ЗДТГ-ын дарга Ш.Бат-Өлзий нар баяр хүргэж үг хэллээ.

 

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд