Сонгинохайрхан дүүрэгтэй найрсаг харилцаатай Япон улсын Шизүока мужийн Изүнокүни хотын Газар тариалан хариуцсан зөвлөх Накуно Ацуши тэргүүтэй төлөөлөгчид яг одоо ажлын айлчлал хийж байна. 

Уг айлчлалаар Изүнокүни хотын дарга Оно Тошико,   Изүнокүни хотын ИТХ-ын дарга Сүзүки Ичихоро,  Аялал жуулчлал барилга байгууламжийн нийгэмлэгийн дарга Сүзүки Тэрүхиса, Хот хоорондын харилцааны хэлтсийн дарга Хироши Мирошима,  ИТХ-ын нарийн бичгийн дарга Нишижима Хироя, Хэвлэл мэдээллийн хэлтсийн дарга Кацүмүра Хироки, Эрүүл мэндийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ишида Юми болон бусад албаны хүмүүс хүрэлцэн ирлээ.

Айлчлал гурав хоног үргэлжлэх бөгөөд төлөөлөгчид Япон улсын хөрөнгө оруулалтаар баригдсан сургууль, мөн дүүргийн Спорт цогцолбор, эрчимжсэн хүлэмжийн аж ахуйн үйл ажиллагаатай танилцана.  

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд