Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг зохион байгуулах тухай” А/614 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн Засаг даргын тамгын газар, харьяа агентлагуудын бүтэц өөрчлөгдөн батлагдсантай холбогдуулан Тусгай замын автобус төслийг яаралтай, үр өгөөжтөй хэрэгжүүлэх үүднээс Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх 2012 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хуваарь 3-ын 2-т туссан хөтөлбөрийн нийт хэрэгжилтийг хариуцагч, гүйцэтгэгч байгууллагын төслийн нэгж байгуулах, удирдан зохион байгуулалтаар хангах зэрэг үйл ажиллагаатай холбоотой чиг үүргийг гүйцэтгэхийг “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” нийслэлийн өмчит хувьцаат компанид хариуцуулав.

 


Энэхүү шийдвэрийг Сангийн яаманд хүргүүлж, Азийн хөгжлийн банкнаас зохих саналыг авч үр дүнг танилцуулахыг “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” нийслэлийн өмчит хувьцаат компанид, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаярт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд