Өнгөрсөн Бямба гаригт буюу наймдугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг, Солонгосын Цахилгааны инженерүүдийн холбоотой Хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Арга хэмжээнд тус холбооны тэргүүн Ёо Сан Бонг тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирсэн бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн хүлээн авч уулзсан юм. Хоёр талаас Хамтын ажиллагааны гэрээнд дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн, тус холбооны тэргүүн Ёо Сан Бонг нар гарын үсэг зурсан. Энэхүү гэрээ нь гурван жилийн хугацаанд хэрэгжих юм.

Сонгинохайрхан дүүрэгт гэрэл цахилгаангүй өрхийн тоо бусад дүүргээс харьцангуй их байдаг. Цаашид хамтын ажиллагааныхаа хүрээнд хоёр талаас хамтарсан төлөвлөгөө гарган дээрх асуудалд анхаарал хандуулан ажиллана.

 

 Мөн арга хэмжээний үеэр Солонгосын цахилгааны инженерүүдийн холбооноос хандивын хувцас, хичээлийн хэрэгслийг гардуулсан бөгөөд дүүргийн Улаан загалмайн хорооны дарга Б.Жавзандулам тусламжийг хүлээн авсан юм.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд