Улаанбаатар хотод цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ тааруу байгааг хэн хүнгүй мэдэж байгаа. Тэр дундаа 300 илүү мянган хүн амтай Сонгинохайрхан дүүргийн хувьд олон хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй, гэртээ цоожлуулан эрсдэлд орж байгаа юм. Энэ асуудлыг тодорхой хэмжээгээр шиидвэрлэх зорилгоор тус дүүргийн Засаг даргын Тамгын газраас  Төрийн болон орон нутгийн өмчид  байдаг зарим барилгуудыг хүүхдийн цэцэрлэгийн зориулалтаар ашиглах ажлыг санаачлан хэрэгжүүлж байна. Одоогийн байдлаар 3 обьектийг сонгон Мэргэжлийн хяналтын байгууллагаар дүгнэлт гаргуулахаар хандаад байгаа юм. Хэрэв тухайн барилгуудыг цэцэрлэгийн зориулалтаар ашиглаж болох дүгнэлт гарвал дүүргийн зүгээс хөрөнгө мөнгөний асуудлыг шийдвэрлэн хүүхдийн цэцэрлэг байгуулна.

 

Түүнчлэн өнгөрсөн онд ашиглалтад орсон хоёр ч Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг зөвхөн цэцэрлэгийн зориулалтаар ашиглах асуудлыг судлаж байна. Дээрх хоёр ажлыг хэрэгжүүлсэнээр тус дүүргийн Сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадаагүй хүүхдүүдийн тодорхой хувь нь цэцэрлэгт явах боломжоор хангагдах юм.

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд