Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн боловсролын байгууллагын удирдлагуудтай 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр уулзалт зохион байгууллаа.

            Уулзалтанд дүүргийн Засаг даргын нийгмийн асуудал хариуцсан орлогч  Л.Оргил, дэд бүтэц, тохижилтын асуудал хариуцсан Засаг даргын орлогч О.Ганбаатар, Засаг даргын Тамгын Газрын дарга М.Баяраа, ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Оюунбилэг нар болон төрийн өмчийн ерөнхий боловсролын 25 сургууль, 43 цэцэрлэгийн эрхлэгч, захирал нар оролцлоо.

 

 

Уулзалтаар боловсролын байгууллагуудын өнөөгийн байдал, 2016-2017 оны шинэ хичээлийн жилийн элсэлтийн бүртгэл, нээлтийн арга хэмжээ зохион байгуулах хуваарь,  сургууль цэцэрлэгүүдийн өвөлжилтийн бэлтгэл,  хөрөнгө оруулалттай ажлуудын гүйцэтгэл явц,  тулгамдаж байгаа асуудлуудаар харилцан санал солилцлоо. 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд