2016-2017 оны хичээлийн шинэ жилийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн нээлтийн арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн Д.Сумьяабазар, Д.Тэрбишдагва, Х.Нямбаатар, Б.Ундармаа, Ц.Гарамжав, Н.Учрал нар болон Нийслэл, дүүргийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчид, Дүүргийн ИТХурлын дарга Б.Мөнхцэцэг, Засаг дарга Ж.Сандагсүрэн, Засаг даргын Тамгын газар болон дэргэдэх хэлтэс албадын удирдлагууд оролцлоо. 

 

          Сонгинохайрхан дүүрэг нь 2016-2017 оны хичээлийн жилд төрийн өмчийн 25 сургууль, төрийн бус өмчийн 8 сургууль, төрийн өмчийн 43 цэцэрлэг, төрийн бус өмчийн 58 цэцэрлэгт сургалт хүмүүжлийн ажил явуулна.

2016-2017 оны хичээлийн жилд нийт төрийн өмчийн 43 цэцэрлэгт 16821 хүүхэд бүртгэгдсэнээс 3258 хүүхэд шинээр, төрийн өмчийн ерөнхий боловсролын 25 сургуульд 46854 сурагч суралцахаас 1-р ангид 157 бүлэгт 6287 сурагч элсэн суралцана гэсэн статистик мэдээ одоогоор гараад байна.

 

9 дүгээр сарын 1-ний өдөр 24 дүгээр хороонд шинээр 139-р бага сургууль, 215 дугаар цэцэрлэгийн цогцолбор нээлтээ хийж, сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа эхлүүллээ. 

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд