Нарт хорвоод эгнэшгүй нандин сайхан мэргэжлийг эзэмшсэн БАГШ хэмээх алдартан та бүхэндээ Монголын багш нарын баярын өдрийн халуун мэндийг Сонгинохайрханчуудынхаа нэрийн өмнөөс болон хувиасаа хүргэж байна. Сонгинохайрхан дүүргийн боловсролын салбарт ажиллаж байгаа ажилтан, алба хаагчид бол нийслэлийн хамгийн том дүүргийн маргаашийг тодорхойлох иргэдийг бэлтгэн, төлөвшүүлэх чухал хариуцлагатай ажилд зүтгэж яваа гавьяатнууд.

Тиймээс дүүргийн удирдлагууд бидний зүгээс хөгжил, дэвшилийн суурь болсон боловсролын салбараа нэн тэргүүнд бид дэмжин ажиллах учиртай. Үүний эхлэл болгож бид “Өнөөдрийн шийдэл-Ирээдүйн хөгжил” форумыг зохион байгуулж, зорилт, гарцаа хамтдаа тодорхойлсон. Бүтээлч нийгмийг, хотын хөгжилтэй хөл нийлүүлэх дүүргийг бий болгоход хамгийн үнэтэй, оюун санааны болон иргэн гэх хамгийн үнэтэй баялагыг бэлтгэхээр хамтран ажиллаж буй БАГШ нартаа талархал илэрхийлж, эрүүл энх, аз жаргалын дээдийг хүсэн ерөөе.

           Эрдэм ухаан дэлгэрэх болтугай.

                         

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд