Монгол Улсын хөгжил дэвшил, хойч үеийнхээ ирээдүйн төлөө уйгагүй хөдөлмөрлөн зүтгэж ирсэн Сонгинохайрхан дүүргийн нийт ахмад буурлууд Та бүхэндээ Ахмадын эрхийг хамгаалах өдрийн халуун мэндийг хүргэе. Өнөөдөр ахмадын өдрийг дэлхий дахинаа “Хэнийг ч бүү орхигдуул. Хүн бүрт зориулсан нийгмийг дэмжицгээе” уриан дор тэмдэглэж байна. Төр, захиргааны байгууллагын зүгээс ахмад настны нийгмийн асуудал, ахмадуудад зориулсан үйлчилгээ, эрүүл энх, урт удаан насалж, аз жаргалтай амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн төлөө онцгой анхаарч ажиллаж байна. Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд нийт 27 мянга ахмад настан байгаа. Үүнээс Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавъяат зэрэг алдар цолтон 528 ахмад настан байдаг юм. Өнөөгийн нийгмийг бүтээн бий болгосон гавъяатнууд, буянт буурлууд та бүхнийг ажлын их туршлага, мэдлэг, ёс уламжлал, зан үйлээ хүүхэд залууст өвлүүлэхэд анхаарч, манлайлан ажиллахыг уриалж байна.

Та бүхэнд урт нас, удаан жаргалыг хүсье.

 

 Сонгинохайрхан дүүргийн ахмадуудыг Засаг дарга хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ

Сонгинохайрхан дүүргийн ахмадуудыг Засаг дарга хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд