Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд БНСУ-аас автомашин бэлэглэлээ. Солонгосын олон улсын эрүүл мэндийн сан, Солонгосын иргэдийн сангаас санхүүжүүлж буй “Эрүүл мэндийн анхан шатны болон олон нийтийн түвшинд мобайл технологийг нэвтрүүлэх нь” төслийн хүрээнд энэхүү автомашиныг эмнэлгийн хэрэгцээнд бэлэглэж байгаа юм. Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл нь 4800 гаруй өрх, 210 мянга гаруй хүн амд 210 гаруй их эмч, 260 гаруй дунд мэргэжилтэн эрүүл мэндийн анхан ба хоёрдогч шатлалын тусламж үзүүлдэг. Тиймээс энэхүү автомашин энэ ажилд тодорхой хэмжээний тус дэм болно гэдэгт итгэж байгаагаа Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн удирдлагууд энэ үеэр хэлж байлаа.

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд