Сонгинохайрхан дүүргийн Спорт цогцолбор шинээр үйл ажиллагаагаа явуулж байгаатай холбоотой тус цогцолборт хамрагддаг 7 – 18 насны хүүхдүүдийн дундах өвчлөлийн байдлыг тодорхойлох, цаашид эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулах зорилгоор СХДЭМТөвийн даргын  2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн “ Дүүргийн Спорт цогцолбортой хамтран урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулах тухай” удирдамж,  тусгай хөтөлбөрийн дагуу  9 дүгээр сарын 28, 29, 30-ны өдрүүдэд ХТҮХЗ Ц.Бүтэмж, Баянхошуу салбар амбулаторийн хүүхдийн их эмч Г.Батжаргал, Толгойт салбарын хүүхдийн их эмч Н.Оюунзул, Толгойт салбарын чих хамар хоолойн их эмч С.Баттулга, Өсвөр үеийн эмч С.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр  үзлэгийг амжилттай зохион байгууллаа.  

 

Урьдчилан сэргийлэх үзлэгт Спорт цогцолборын Дугуй, Жүдо, Чөлөөт бөх, Буудлага, Бокс, Волейболын дугуйлангийн 7-с 16 хүртэлх насны нийт  213 хүүхэд хамрагдсан бөгөөд “ Хүүхдийг осол гэмтлээс сэргийлье ” сэдвээр сургалт зохион байгуулан сурталчилгааны материал тараалаа. 

Урьдчилан сэргийлэх үзлэгээр хүүхдийн доторт нийт 213 хүүхэд хамрагдснаас 54% нь эрүүл, 32,8% нь шүдний өвчлөлтэй, 7,1% нь амьсгалын замын эмгэгтэй байна.

Чих хамар хоолойн эмчийн үзлэгт нийт 167 хүүхэд үзүүлснээс 46,7% нь эрүүл, 24,5% нь гүйлсэн булчирхайн архаг өвчлөлтэй, 18,5% дунд чихний өвчлөлтэй байна.

Өсвөр үеийн эмчийн үзлэгт 10 наснаас дээш нийт 164 хүүхэд хамрагдсанаас  20 өвчлөл илэрсэн ба 4 хүүхдийг 13А маягтаар ЭХЭМҮТ илгээхээр шийдвэрлэсэн.

Үзлэгт хамрагдсан нийт хүүхдүүдэд эрүүл мэндийн зөвлөгөө өгч шаардлагатай хүүхдүүдэд эмчилгээ зөвлөлөө.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд