Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазарын урилгаар 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Япон улсын “IDEC” корпорацын гүйцэтгэх захирал Такехико Тажика, зөвлөх Казухира Огура, менежер Шигеки Сано, “МК2” корпорацын мэргэжилтэн Миюүки Кавасака, “Кавасака Шинжи” офиссын захирал Шинжи Кавасака нарын зочид төлөөлөгчид Хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийх зорилгоор дүүргийн Засаг даргын Тамгын газарт зочиллоо.  

Зочид төлөөлөгчдийг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга, бусад холбогдох хэлтэс албадын дарга нар хүлээн авч уулзан дүүргийн хөдөө аж ахуйн өнөөгийн байдлын талаар танилцуулга хийлээ. Япон улсын зочид төлөөлөгчид хүлэмж, мах, сүүний эрчимжсэн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг “Everyday ХХК”, “Түмэн сүйх ХХК”, “Тайшир өргөө” ХХК компианууд болон Японы сайн дурын байгууллагын хөрөнгө оруулалтаар ойжуулах төсөлд хамрагдаж байгаа Ерөнхий боловсролын 121 дүгээр сургуулийн  үйл ажиллагаатай танилцууллаа.

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд