2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хуралдаж, төлөөлөгч нарын бүрэн эрхийг баталгаажууллаа. Хуралдаанаар дүүргийн ИТХ-ын дарга болон Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн.

Сонгинохайрхан дүүргийн ИТХ-аас дүүргийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг авч хэлэлцээд, дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэнг дахин улиран сонгох шийдвэрийг 41 төлөөлөгч 100 хувийн саналаар дэмжсэн юм. Ингэснээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод уламжлан батлуулах тогтоол гаргалаа. Ж.Сандагсүрэнг дүүргийн Засаг даргаар Нийслэлийн Засаг дарга С.Батболд 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн Б/144 дугаар захирамжаар батламжлан  дүүргийн Засаг даргаар томилж байсан.  Ж.Сандагсүрэн 2016 оны дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулиар 5 дугаар хороонд нэр дэвшиж сонгогчдын итгэлийг хүлээн хамгийн олон санал авч Төлөөлөгчөөр сонгогдсон юм. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаар Ж.Сандагсүрэнг Засаг даргаар нэр дэвшүүлж дахин итгэл хүлээлгэн уг албан тушаалд томилохдоо төрийн албанд ажиллаж байсан ажлын туршлага, удирдан зохион байгуулах чадвар, иргэд олон нийтээс өгсөн үнэлэлт, төрийн албанд мэргэшсэн албан хаагч гэдгээр нь дахин энэ том дүүргийг удирдуулахаар төлөөлөгч нар санал нэгтэй баталлаа. Монгол Улсын хүн амын 10 хувь оршин суудаг, эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудал ихтэй нийслэлийн хамгийн том дүүргийг удирдах хариуцлагатай ажлыг энэ хүнд итгэл дүүрэн хүлээлгэн өглөө.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд