Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, УИХ-ын гишүүн М.Билэгт, Эрүүл мэндийн Яамны Захиргааны газрын дарга н.Оюунцэцэг, Эмнэлгийн тусламжийн газрын мэргэжилтэн н.Оюунчимэг, дүүргийн Эдийн засаг, нийгмийн асуудал хариуцсан орлогч Л.Оргил болон бусад албаны хүмүүс 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа.

 

            Томуу, томуу төст өвчний гаралт ихсэж, эмнэлгийн ачаалал эрс нэмэгддэг оргил үеэр ямар асуудлууд тулгамдаж байгаа талаар сонсож, харилцан ярилцлаа. Үүнд:

1.    Эмнэлэг ачаалал ихэссэн үедээ өдөртөө 160-170 хүүхэд хүлээн авч 30-40 хүүхдийг хэвтүүлэн эмчилж, 130 гаруй хүүхдэд эмчилгээ хийж, зөвлөгөө өгч буцаадаг.

2.    Өөрийн хүчин чадал 165 орны тоог 75 ширхэг эвхдэг ороор нэмэгдүүлэн хүүхэд хүлээн авдаг.

3.    Эм тарианы хувьд нөөцөлсөн боловч жишиг эмнэлэг барихтай холбоотойгоор ашиглагдаж байсан 5 объектыг буулгаж эмнэлгийн байрлуу шилжүүлсэн нь өрөөний тоог багасгасан

4.    Ачаалал ихтэй ажилладаг эмч, сувилагч нарын цалин, илүү цагийн хөлс бага байгаа зэрэг хүндрэлтэй асуудлуудыг танилцууллаа.

Нэгдсэн эмнэлгийн зүгээс “Жишиг эмнэлэг”-ийн барилгын ажлыг яаралтай эхлүүлэх, эмч нарын илүү цагийн цалин хөлсийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

УИХ-ын гишүүд дээрх тулгамдсан асуудлуудыг болон бусад шаардлагатай тусламжуудыг тухайн бүр шийдвэрлэхээр ажиллана, холбогдох зардлуудыг тусгуулах асуудлыг дэмжин ажиллахаа мэдэгдлээ.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд