Нийслэлийн Засаг даргын А/682 дугаар захирамжийн хэрэгжилтийг

хангуулах ажлын чиглэлээр Захиргааны ерөнхий хуулийн

сургалт зохион байгуулагдлаа.

  Нийслэлийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 27-ний өдрийн “ Захиргааны ерөнхий хуулийн хэрэгжилтийг хангах” тухай А/682 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангуулах ажлын чиглэлээр дүүргийн Засаг даргын Тамгын газрын болон дэргэдэх хэлтэс, албад хороодын төрийн албан хаагчид, дүүргийн боловсрол, эрүүл мэндийн байгууллагуудын удирдах болон үйлчилгээний албан хаагчдыг хамруулан сургалтыг зохион байгууллаа.

Сургалтыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Баялаг цэнгэл, С.Энхжаргал, дүүргийн Засаг даргын Тамгын газрын хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн С. Мижиддорж нар нийт 3 цагийн хөтөлбөрт хичээл орлоо. Цаашид дүүргийн Засаг даргын Тамгын газраас Захиргааны ерөнхий хуулийн хэрэгжилтийг хангуулах сургалтыг хэсэгчилсэн байдлаар зохион байгуулах болно.   

     

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд