Олон улсын хүний эрхийн өдрийг угтан хэрэгжүүлж буй “Зорилтот бүлгийн иргэдийн эрхийг хамгаалах сарын аян”-ы үйл ажиллагааг хамтран ажилладаг бусад холбогдох байгууллагуудад хүргэхийн зэрэгцээ үйлчлүүлэгч иргэдэд өөртөө хариуцлагатай хандаж, ажил хөдөлмөр эрхлэж, бие даасан амьдралд шилжих хүсэл тэмүүллийг дэмжиж, тэдэнд урам өгөх зорилгоор өдөрлөгийг зохион байгууллаа. Тус үйл ажиллагаанд Нийслэлийн хөдөлмөрийн газар, Нийслэлийн халамжийн газар, СХД-ийн Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, СХД-ийн цагдаагийн 2-р хэлтэс, СХД-ийн 6-р хороо, Кристина Нобель сан, Зио Зио ХХК, МУИС-ийн Социологи нийгмийн ухааны тэнхим мөн хамтран ажилладаг хувиараа бизнес эрхлэгч иргэдийн төлөөлөл оролцлоо.

Тус төвийн захирал Г.Цэрэндулам арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ төвийн үйл ажиллагааны чиглэл, өнөөдөр төв нэмэлт өрөө гаргаж дээд хүчин чадлаараа иргэдийг байрлуулж, өдөр тутам 250-300 иргэнд халуун хоол, цайны үйлчилгээ хүргэн ажиллаж байгааг онцлохын зэрэгцээ байгууллагын цаашдын зорилттой холбоотой мэдээллийг хүргэж, аяны хүрээнд болон 2016 онд хийж хэрэгжүүлсэн онцлог ажлуудыг тусгайлан дуу оруулж бэлтгэсэн танилцуулгыг ирсэн зочид, үйлчлүүлэгч иргэдэд хүргэлээ.

Төвийн албан хаагчдын санаачилгаар хэрэгжсэн “Хариу нэхэхгүй тус” ажлын хүрээнд ар гэрийн амьдралын боломж доогуур 2 дугаар ангийн сурагч С.Хуланг сургуульд оруулж, бүтэн өнчин 5 настай М.Ариунзаяа охиныг Кристина Нобель сангийн “Нархан хотхон” хүүхдийн асрамжийн газарт шилжүүлж, бүрэн хувцас олгох ажлууд тус тус хийгдсэн байна. Нийгмийн хамгааллын тусгай төвийн үйлчлүүлэгч иргэн Б.Эрдэнэцогт өөрийн санаачилгаар хувиасаа 320.000 төгрөгөөр хоёр хүүхдэд хувцас, хичээлийн хэрэглэл авч өгч буянтай үйлс хийлээ.

 

Нийслэлийн халамжийн газрын олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ, салбарын судалгаа, хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Ц.Энхжаргал төвийн үйл ажиллагаа чанартай, хүрээмжтэй, илүү шинэлэг байгааг онцолж тус төвийн албан хаагчдад ажлын өндөр амжилт үйлчлүүлэгч иргэдэд өөртөө хариуцлагатай хандаж, илүү сайн сайхан амьдралыг бий болгохыг хүсэн ерөөлөө. 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд