Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/171, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/501 тоот захирамжуудын дагуу 2016 оны 12 дугаар сарын 24-ны өдөр Нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа.

            15 цагийн байдлаар хог тээвэрлэгч байгууллагуудаас 32 хороонд нийт 42 хог тээврийн автомашин, 215 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж , цэвэрлэгээнээс гарсан цас мөс болон хог хаягдлуудыг цаг хугацаанд нь ачиж 130 рейсээр 630 тонныг Нарангийн төвлөрсөн хогийн цэгт хүргэж байна. Их цэвэрлэгээнд 32 төрийн байгууллага, 1134 хувийн болон төрийн бус байгууллагууд оролцож байна.  

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд