Сонгинохайрхан дүүргийн 7-р хороонд үйл ажиллагаа явуулж байгаа “Эрүүл орчин, зөв ахуй” ТББ нь түлшний зарцуулалт бага гэр, байшингийн нэмэлт халаагууртай зуух, бүрэн шаталттай нам даралтын зуух, халаалтын секц, халдаг ширээ үйлдвэрлэж байгаа юм.

    Иргэд дулаан алдалтыг зогсоох, багасгах талын мэдлэг дутмагаас болж гэрийн дулаан их хэмжээгээр алддаг гэдгийг тус байгууллагын удирдлагууд хэллээ. Агаарын бохирдлыг бууруулахад утаа гаргахгүй байх тоног төхөөрөмж хамгийн чухал. Тиймээс тус байгууллага гэрийн дулаалга болон халаалтын систем, ахуйн хэрэглээний бусад асуудлуудыг ч шийдсэн санаачлага гаргасан байна. Зуух болон ширээний асуудлыг нэг дор шийдсэн энэхүү бүтээгдэхүүн нь өдрийн цагаар нарны энергээр цэнэглэгдэж цахилгааны асуудлаа шийдэхээс гадна хэрэглэгч хүссэн загвараараа захиалах боломжтой юм байна.  

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд