Дэлхийн олон улс нийслэл хотоо нүүлгэж, бизнесийн төв болгосон байдаг. Тухайлбал, ОХУ-ын нийслэл өмнө нь Петроград /одоогийн Санкт-Петербург/ байсан бол одоо нийслэл нь Москва болсон. АНУ-ын нийслэл Вашингтон хот засаг захиргааны төв, Нью-Йорк хот бизнесийн төв нь байх жишээтэй.  Сүүлийн 150 гаруй жилийн хугацаанд 80 орчим улс нийслэлээ нүүлгэсэн жишээ байдаг.  Эдгээр улс орнууд улс төрийн, байгалийн гамшиг, үндэсний цөөнх нь нэг талд төвлөрсөн гэх мэт бусад шалтгаанаар нийслэлээ нүүлгэсэн байдаг. Хамгийн гол шалтгаан нь хот төлөвлөлтийн хүндрэлээ шийдэх арга зам хайсан явдал. 

 

Казахстан улс 1997 онд Астана хотыг нийслэл гэж зарлаад, саяхан нээсэн. Тухайн үед Казахстан эдийн засгийн хувьд манай одоогийн нөхцөл байдлаас ч хүнд байсан. Тийм хүнд үедээ маш зоригтой, алсыг харсан шийдвэр гаргасан.

Өмнөд Солонгос шинэ нийслэлээрээ Сэжүн хотыг сонголоо. Ерөнхийлөгч, батлан хамгаалах яамнаас бусад бүх төрийн захиргааны байгууллагууд нь Сэжүн хот руугаа нүүж байна. Сэжүн хот одоо нэг сая гаруй иргэнтэй хот болсон байгаа.

Дэлхийн олон улс нийслэлээ нүүлгэж, асуудлаа шийдэж байхад бид ч гэсэн болно гэсэн итгэлээр хандах ёстой юм. Улаанбаатарт байгаа 200 орчим мянган айл түүхий нүүрс хэрэглэж байгаа. Түүхий нүүрсний хэрэглээг зогсоохын тулд орон сууцжуулах нэг боломж байдаг. Гэхдээ яг одоогийн байгаа дэд бүтцээр бүгдийг орон сууцаар хангана гэвэл усны нөөц хүрэхгүй гэдгийг эрдэмтэд хэлж байгаа.

http://www.news.mn/r/322615

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд