2011 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн Зөн олон улсын байгууллага хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж  5 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн аждаа дүгнэх, 2017-2022 онд хийх ажлаа баталгаажуулах арга хэмжээ дүүргийн Иргэний танхимд зохион байгууллаа.

     Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах арга хэмжээнд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн, Засаг даргын орлогч Л.Оргил, О.Ганбаатар, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын Суурин төлөөлөгч Филип Йиворт, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын Үйл ажиллагааны захирал Дорона Жавиор, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын Хотын бүс хариуцсан дарга Г.Энхзул болон бусад төрийн байгууллагын 100 гаруй төлөөлөгч оролцлоо.

    Санамж бичгийн хүрээнд дүүргийн зорилтот 18 хороодод хэрэгжүүлэх хөгжлийн төсөл, сургуулийн өмнөх боловсролд хамрагдалтыг нэмэгдүүлэх, Эрүүл мэндийн төсөл хөтөлбөрүүд зэрэг олон ажилд талууд хамтрах юм. 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд