Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, харьяа байгууллага, агентлаг, нийслэлийн дүүргүүд оролцсон “Мөнгөн Улаанбаатар” өвлийн спорт наадам, цасны баярт Сонгинохайрхан дүүрэг 3 дахь жилдээ шилдгээр шалгарч цомын эзэн боллоо. 

     “Мөнгөн Улаанбаатар” өвлийн спорт наадамд зориулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон харьяа газар, агентлаг, оролцогч байгууллага, нийслэлийн дүүргүүд цас мөсөөр бүтээл урлаж, мөсөн хотхон байгуулж, спортын олон арга хэмжээ зохиосон юм. Дээрх арга хэмжээнд нийт 80 гаруй байгууллага оролцсон бөгөөд иргэдээ идэвхтэй хамруулах, зохион байгуулалтын олон үзүүлэлтээр Сонгинохайрхан дүүрэг тэргүүллээ.  

    Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/42 тоот захирамжийн дагуу “Мөнгөн Улаанбаатар” өвлийн спорт наадмыг Засаг даргын Тамгын газрын болон дэргэдэх хэлтэс, албад, нийт хороодын албан хаагчдыг хамруулж амжилттай зохион байгууллаа. Арга хэмжээнд Засаг дарга Ж.Сандагсүрэн, Засаг Даргын Тамгын газрын дарга М.Баяраа болон бусад төлөөлөгчид, 35 байгууллагын 780 гаруй ажилтан хамрагдаж, Спортын гурван төрлөөр өрсөлдсөнөөс:

Цасан дээрх бүжгийн тэмцээнд

1-р байр: Онцгой байдлын хэлтэс

2-р байр: Цагдаагийн 2-р хэлтэс

3-р байр: Татварын хэлтэс

Мини хөлбөмбөгийн тэмцээнд

1-р байр: Цагдаагийн 1-р хэлтэс

2-р байр: Засаг даргын Тамгын газар

3-р байр: Цагдаагийн 2-р хэлтэс

Хөгжөөнт буухиа тэмцээнд

1-р байр: Цагдаагийн 2-р хэлтэс

2-р байр: Нийгмийн даатгалын хэлтэс

3-р байр: 25-р хороо  
Байгууллагын нэгдсэн дүнгээр:

1-р байрт: Цагдаагийн 2-р хэлтэс

2-р байрт: Онцгой байдлын хэлтэс 

3-р байрт Цагдаагийн 1-р хэлтэс тус тус шалгарч өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнууллаа.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд