Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс “Агаарын бохирдлыг бууруулах талаар” хэлэлцүүлгийг “Мон Ватт” ХХК-тай хамтран 2017 оны 2 дугаар сарын 7-ны өдөр дүүргийн Иргэний танхимд зохион байгууллаа.

     Хэлэлцүүлэгт нийслэлийн агаарын чанарыг сайжруулах 1 дүгээр бүсэд хамаарах Сонгинохайрхан дүүргийн 2-11, 19, 23-28, 30, 31 дүгээр хороодын Засаг дарга, хэлтсийн ахлагч нараас бүрдсэн 130 гаруй албан хаагч оролцлоо. Иргэдийн цахилгаан хэрэглээний шөнийн тарифыг хөнгөлж байгаа нь цахилгаан халаагуур хэрэглэгчдийн амьдралд бодитой нөлөөлж байгааг хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байлаа. Мөн цахилгаан халаагуурыг зээлээр олгох боломж нөхцлийг бүрдүүлэх, түүхий нүүрсний хэрэглээнээс татгалзаж, эрчим хүчний бусад эх үүсвэрийн хэрэглээг өргөн хүрээнд нэвтрүүлэх шаардлага байгааг хэлсэн юм.

 

“Мон Ватт” ХХК-ийн цахилгаан халаагуур нь монгол гэрийн зуухтай адил тал бүр тийш дулаанаа тараах, баталгаат хугацаа 2 жил, ашиглалтын хугацаа 30-35 жил, бага насны хүүхдийг галын аюулаас сэргийлэх, евро стандартын шаардлага хангасан зэрэг олон давуу талтай юм.  

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд