Нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн халамжийн газраас зохион байгуулж буй “Гэртээ харих зам” хөтөлбөрийг Сонгинохайрхан дүүрэг амжилттай хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, Халамж үйлчилгээний хэлтэс 107 тэнэмэл амьдралтай иргэнийг илрүүлж бүртгэлжүүлжээ.

       Мөн зорилтот бүлгийн 25 өрхийг өөрийн гэсэн газар, гэртэй болгож, 2 удаагийн арга хэмжээгээр 60 иргэн, 15 хүүхдийг бичиг баримттай болгосон зэрэг давхардсан тоогоор нийт 287 иргэнд үйлчилгээ үзүүлээд байна. Уг хөтөлбөр нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийн үндсэн чиглэлд гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлэх зорилгоор “Сүүдрээс гэрэлд” бодлогын зорилтод тусгагдсан. Нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр Сонгинохайрхан дүүрэгт хэлэлцүүлэг хийлээ. Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн “Бид нийгмийн эмзэг бүлэгт хамаарч байгаа иргэдээ мартах ёсгүй. Тэднийг эргэн зөв замдаа ороход нь тусалж газарчилж байх ёстой. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээрээ бүгдэд нь биш юм аа гэхэд тодорхой хэсэгт нь тусалж, бусдад нь нөлөөллийн ажил болох юм. Тиймээс дүүргийн зүгээс тодорхой хэмжээний төсөв гарган уг хөтөлбөрийг дэмжин ажиллаж байна. Цаашдаа ч энэ төрлийн ажлууд хийгдэнэ” гэлээ. Хөтөлбөрийн хүрээнд “Эгэл амьдралын мөр”, “Мөнхийн сэтгэлийн элч”, “Гурван эрдэнэ” буддын шашны төрийн бус байгууллагууд, Цагдаагийн 1, 2, 3 дугаар хэлтсийнхэн болон хороодууд зэрэг олон байгууллагууд хамтран ажиллаж байна.  

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд