Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 27-ны А/41 тоот захирамжийн дагуу Монголын болон дэлхийн хүүхдийн шилдэг зохиол, бүтээлийг хүүхэд багачуудад таниулах, уран уншлагын ур чадварыг хөгжүүлэх зорилготой дүүргийн аварга шалгаруулах “Уран жиргээ-2017” уралдаан боллоо.

      Энэхүү уралдаан нь сургуулийн өмнөх нас буюу цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн бага нас 1-5 дугаар анги, дунд нас 6-9 дүгээр анги, ахлах нас 10-12 дугаар анги гэсэн дөрвөн насны ангиллаар зохион байгуулагдлаа. “Уран жиргээ -2017” уран уншлагын уралдаанд дүүргийн цэцэрлэг, ЕБС-ийн 170 гаруй хүүхэд оролцож, монголын болон дэлхийн шилдэг шүлэг, өгүүллэгийг уран тод уншиж өрсөлдлөө. Тус уралдаанд амжилттай оролцсон сурагчид дүүргийн Засаг даргын өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдаж 12 хүүхэд Нийслэлийн “Уран жиргээ” наадамд оролцох эрхийн бичгээ гардан авлаа.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд