XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч гал тахиа жилийн сар шинийн баярыг тохиолдуулан иргэд аж ахуйн нэгжүүд үйлдвэрийн болон жижиглэнгийн үнээр худалдаа хийх боломжийг нээлээ.  

 

    УИХ-н гишүүн Д.Сумъяабазар санаачилж, Сонгинохайрхан дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв хамтран “Цагаан сар Сонгинохайрхан-2017” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдааны нээлтэд НИТХ-ийн төлөөлөгч Б.Цолмон, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын зөвлөх Ж.Цэдэнрагчаа нар оролцлоо. Үзэсгэлэн худалдаа нь дүүргийн хэмжээнд жижиг дунд үйлдвэрлэл, өрхийн бичил бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, сурталчлах, худалдааны түншлэл тогтоох, дүүргийн иргэдэд сар шинийн баярт зориулан бараа, бүтээгдэхүүнийг нэг дороос өргөн сонголттойгоор, хямд үнээр худалдан авах боломжийг бүрдүүлж буйгаараа онцлог юм. Үзэсгэлэн худалдаа 02-р сарын 17-ноос 19-ны өдрүүдэд та бидний нэрлэж заншсанаар 32 буюу 1-р хорооллын 32 дугаар байрны дэргэдэх талбайд болж байгаа юм. Энэ худалдаанд “Талх чихэр”, “Хаан хүнс”, “Сүү” зэрэг дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг үндэсний томоохон аж ахуйн нэгжүүдээс гадна 68 иргэн, аж ахуйн нэгж оролцож байна.  

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд