2 дугаар сард Нийслэлийн Залуучуудын Хөгжлийн газраас “Эерэг хандлагыг нэмэгдүүлье” аяны хүрээнд “Чин сэтгэлийн инээмсэглэл –Эерэг хандлагын эхлэл” уриан дор залууст чиглэсэн олон талт арга хэмжээг зохион байгуулж байна. Тус аяныг тохиолдуулан дүүргийнхээ оюутан залууст гэр бүлийн боловсрол олгох, тэдний санал бодлыг сонсох, ярилцах зорилгоор “Бодол нэмье” сэдэвт уулзалт ярилцлагыг 02 сарын 13-ны өдөр “Монголын Залуучуудын Холбоо”, “Монголын Гэр Бүлийн сайн сайхны нийгэмлэг”, “Бурхан Андуудэмнэлэг болон “Ард санхүүгийн нэгдэл” зэрэг байгууллагуудтай хамтран амжилттай зохион байгууллаа.

 

 

Уулзалт ярилцлагын үеэр “Монголын Гэр Бүлийн сайн сайхны нийгэмлэг”-ийн “Гэр бүл” эмнэлгийн менежер Ш.Галбадрах “Гэр бүлээ хэрхэн төлөвлөх вэ” сэдвээр лекц уншиж, оюутан, залуустай ярилцлаа.

 

Мөн өрхийн санхүүгээ хэрхэн төлөвлөх, хуримтлал үүсгэх нь  ямар давуу талтай байдаг талаар “Аурум” группын үүсгэн байгуулагч, Ард санхүүгийн нэгдэл”-ийн хөрөнгө оруулалт хариуцсан гүйцэтгэх захирал А.Идэрбат мэдээлэл өгч, харилцан ярилцсанаас гадна зөв зохистой хооллолт, дасгал хөдөлгөөний ач холбогдол, эмийн зохистой хэрэглээ, хүүхдийн эрүүл мэндийн талаар Анагаах ухааны доктор, клиникийн профессор “Бурхан Андууд” эмнэлгийн зөвлөх эмч Н.Энхбаяр зөвлөгөө өглөө.

 

Тус уулзалт ярилцлаганд Сонгинохайрхан дүүргийн “Ач” анагаах ухааны их сургууль“, “Чингис СООСЭ” олон улсын их сургууль, “Монос” эм зүйн шинжлэх ухааны их сургууль, “Мандах бүртгэл” дээд сургууль, “Шинэ анагаах ухаан” дээд сургуулийн нийт 120 оюутан залуус хамрагдаж, санал бодлоо солилцсон үр дүнтэй уулзалт болж өндөрлөлөө. 

 

Уулзалт ярилцлаганд оролцсон залуус тэдэнд чиглэсэн үйл ажиллагаа дутмаг зохион байгуулагддаг, цаашид залуусыг хөгжүүлэх, тэдний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, идэвхжүүлэхэд чиглэсэн олон талт арга хэмжээг зохион байгуулахыг хүсч байсан юм.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд