Дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд цэрэг спортын “Дөл” тэмцээнийг 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн байрлалд зохион байгууллаа. Ерөнхий боловсролын 17 сургуулийн 187 сурагч, багш дасгалжуулагчид батлагдсан удирдамж, зааврын дагуу 7 төрөлд хурд хүч, авхаалж самбаа, мэдлэг чадвараа сорин өрсөлдөж, 124 дүгээр сургууль Тэргүүн байр, 67 дугаар сургууль “Дэд байр”, 105 дугаар сургууль “Гутгаар байр” эзлэн “Өргөмжлөл”, “алт, мөнгө, хүрэл медаль”, мөнгөн шагналаар шагнагдлаа.